Амжилтын шалгуур:

1. Аливаа материалыг шинж чанараар ялгаж, таньдаг болно.

2. Байшин барихад тохиромжтой материалыг ялгаж, таньж сурна.

Зорилго: Түлхүүр үгс: Хичээлийн Хэрэглэгдэхүүн
Зорилго:

Сурагчид “Материал ямар шинж чанартай вэ?” гэсэн асуултанд хариулна. Уян хатан, хатуу, даацтай, хөвдөг, тунгалаг /нэвт харагддаг/, ус үл нэвтрүүлэх гэх мэт.

Сурагчид “Бат бөх байшин барихад ямар материалыг ашиглахад тохиромжтой вэ? гэсэн асуултын дагуу ярилцана. Шаардлагатай материалуудыг бэлдсэн байна.

Сурагчид салхинд тэсвэртэй байшин зохион бүтээнэ.
Шинэ үгс:

Шинж чанар

Уян хатан чанар

Хатуу чанар

Усанд тэсвэртэй

Даацтай

Хөвөх чадвар

Тунгалаг
Давтлага хичээл
  • Түлхүүр үгсийн карт

    Оролцуулах
  • Power point танилцуулга (Гурван тооройн үлгэр)

    Тайлбарлах
  • Зурагт карт (Материалуудын шинж чанарууд)
  • Үлгэрийг сонсож, суралцах

    Судлан таньж мэдэх
  • Зурагт картууд (Материалуудын шинж чанар)

    Нарийвчлан судлах
  • Хайрцаг дахь лаборатори

    Үнэлгээ дүгнэлт өгөх
  • Үнэлгээний товхимол
  • Хичээл Үргэлжлэх ХугацааНийт Зарцуулсан ЦагДавтлага ХичээлүүдХарилцах Голлосон Аргачлал
    5 min5 min Сурагчдыг угтан авах

    • Сурагчидтай мэндэлнэ. Хичээлийн явцад дагаж мөрдөх дүрэм журмыг танилцуулна.
    • Мэндчилгээ: Hello дууг дуулж, хүүхдүүдийг өөр хооронд нь мэнд мэдүүлэх, харилцан яриа хийлгэнэ.
    S-S
    10 min15 minХичээллийн явц

    • Гурван тоорой хичээлийн танилцуулга- Гурван тоорой хэрхэн, ямар байшин барьсан талаар тодорхой танилцуулна.
    • Гурван тооройн үлгэрийг өөрийн үгээр тайлбарлан ярилцана.
    • Гурван тоорой байшин барихдаа хэрэглэсэн материалуудтай танилцана.
    • Ямар материал ашиглавал чонын үлээсэн салхинд байшин нуран унах талаар яриа, асуулт хариулт өрнүүлнэ.

      "Чоно байшинг үлээхэд аль байшин нурах магадлалтай вэ?"
      Хариулт: А болон C байшин
      Асуулт: " Яагаад чоно B байшинг нурааж чадаагүй вэ?"
      Хариулт: B байшин тоосгоор баригдсан.


    • Даац сайтай, чанартай байшин барихад ямар материал ашиглах талаар бодуулна.
    • Цаг агаарын нөхцөлүүдэд тохируулан ямар байшин барих талаар яриа өрнүүлнэ.

      "Салхи ихтэй газар ямар материал зохимжтой вэ?" Маш халуун уур амьсгалтай газар? Цас ихтэй, хүйтэн газарт? гэх мэт.

    T-S
    5 min20 minТайлбар I

    • Ямар материал ашиглах, ямар бүтэцтэй эсэхээсээ хамааран шинж чанар нь өөр байдаг талаар ойлгуулна.
    • Зурагт карт ашиглан биетийн шинж чанаруудыг танилцуулна. Жишээлбэл: уян хатан, хатуу, даацтай, хөвсгөр, тунгалаг гэх мэт.
        Уян хатан: Хугарч эвдрэлгүй нугалардаг зүйлс
        Даацтай: Маш бөх бат материалыг хэлнэ.
        Хатуу: Гадаргуудаа ямар нэг зураас, сэв үүсдэггүй материал
        Хөвсгөр: Хөвөмхөй хөнгөн чанарын материал
        Тунгалаг: Нарны болон байгалийн гэрэл нэвтрүүлдэг, нэвт харагддаг материал.
        Усны хамгаалалт: Ус шингээдэг, ус шингээдэггүй материал
    • Аливаа шинэ зүйлийг барих, бий болгоход тохирох материалыг зөв сонгох нь хамгийн чухал болохыг тайлбарлан ойлгуулна.
    • Мөн өөр хоорондоо тохирох, нурж эвдрэл үүсэхээс сэргийлсэн материалуудыг зөв сонгох ёстойг ойлгуулна.
    T-S
    10 min30 minШинжлэн судлах

    • Тайлбар I-д үзсэн зурагт картуудыг ширээ болон шалан дээр 6 хэсэгт хувааж байршуулна.
    • Сурагчдыг ангийн эргэн тойрныг анхааралтай судлан, зурагт картад байгаа материалуудаас бүрдсэн биетүүдийг олох даалгавар өгнө. (уян хатан, даацтай, хатуу, тунгалаг, хөвөмхөй, ус үл нэвтрэх гэх мэт.)
    • Сурагчдыг өгөгдсөн биетүүдийг харгалзах материалуудад оноох даалгаврыг өгч ажиллуулна.

      Жишээлбэл: нүдний шилийг тунгалаг, резинэн боолтыг уян хатан зурагт картын бүлэгт байршуулна.

    S-T
    10 min40 minТайлбар II

    • Биет, материалын тухай видеог эхлүүлнэ
    • Өмнө хийсэн дадлага ажлын талаар сануулан 6 материалын шинж чанарыг нэрлүүлнэ.



    • Видеог түр зогсоож материалуудыг шинж чанараар нь ангилуулна.
    • Материалууд шинж чанараараа өөр өөр байдаг учраас тодорхой ажлыг гүйцэтгэхдээ зохимжтой материал сонгох нь чухал болохыг сануулна.
    T-S
    5 min45 minЗавсарлага
    5 min50 minӨмнөх үзсэнээ бататгана.

    • Зурагт картаа давтана. (Материалын шинж)
    • Зурагт картаа ашиглан аливаа биетийн шинж чанаруудыг тайлбарлан ярилцана. Материалын шинж бүр дээр жишээ нэрлүүлнэ.
    T-S
    20 min70 minНарийвчлан тайлбарлах

    • Сурагчид дадлагын багцтай танилцана.
    • Гурван тоорой ямар материал ашиглан байшингаа барьсныг эргэн асууж ярилцана.
    • Сурагчдыг хэсэг хэсгээр нь группт хуваана. (эсвэл бие даан ажиллах боломжтой.)
    • Зүггүй чоныг үлээхэд нурахгүй бат бөх байшин барина.

        Алхам 1: Та нарын байшин өгөгдсөн материалаар хийгдэн суурь болон дээвэртэй байх ёстой.
        Алхам 2: Зөвхөн өгөгдсөн материалыг ашиглах ёстой.
        Алхам 3: Бүх сурагчид өөрийн хувь нэмэр, санаагаа оролцуулна.
        Алхам 4: Даалгаварыг 15 минутанд багтаан бүтээнэ.

    • Байшингаа 15 минутанд барьж дуусгаад туршилтын хэсэгт аваачна.
    • Хэрвээ байшин нь 20 секундэд нурахгүй бол амжилттай болсонд тооцно.


    Багшийн зөвлөмж:
    • Байшингаа 15 минутанд барьж дуусгаад, туршилтын хэсэгт аваачина.
    • Зөөврийн сэнс бэлдсэн байна.

      "Ямар материал ашиглан байшингаа барьсан бэ?"
      "Чиний байшин салхинд тэсвэртэй байж чадсан уу?"
    T-S
    10 min80 minҮнэлэх:

  • Сурагчид байшингаа үзүүлсэн байна.
  • Байшингуудад үнэлэлт дүгнэлт өгч, зохих асуултуудыг асууна.
      "Ямар материал хамгийн зохимжтой байна вэ?"
      “Аль материал нь бусдаас илүү үр дүнтэй байна вэ? Яагаад?”
      "Чиний байшин хүчтэй салхинд тэсвэртэй байж чадсан уу?"
      "Байшингийнхаа загварыг хэрхэн сайжруулах вэ?"
  • S-T
    5 min85 minХичээлээ төгсгөх.
    Reflection Questions:
    • Материалын шинж чанар, бүтэц гэж юу вэ?
    • Зарим түгээмэл ашиглагддаг материалуудад уян хатан, даацтай, хатуу, хөвсгөр, усны хамгаалалттай, тунгалаг гэх мэт шинж чанарууд түгээмэл зонхилдог. "
    Инженер гурван тоорой

      1. Гурван тооройг зүггүй чоно болон байгалийн хүнд нөхцөлөөс хэрхэн хамгаалах вэ?

    Инженер гурван тоорой тоосго, кардонон цаас, шил 3-н аль алинаар нь байшин барих даалгавартай байв. Тооройнуудын барьсан байшин бүрийг харах.
    Тооройнуудыг хамгаалж чадахуйц байшинд хэрэг болох зүйлсийг дугуйл.

      1. Шилэн байшин
      2. Кардонон байшин
      3 Тоосгон байшин
    Сорил 1:
    Материал тус бүрийн шинж чанарыг 2 үгээр тодорхойлно.

    1. Бат бөх
    2. Толигор
    3. Зөөлөн
    4. Хөвсгөр
    5. Уян хатан
    6. Тунгалаг
    7. Дулаан
    8. Хатуу нугардаггүй
    9. Хөнгөн
    10. Шилэн цонх
    11. Резинэн бөмбөг
    12. Ноосон цамц
    13. Модон ширээ
    14. Ган пүрш
    Бод!
    Туршилтын үр дүндээ үндэслэн дараах асуултуудад хариулна уу.

      1. Өөр материал ашиглан барьсан байшингуудын ялгаанаас юу юу ойлгож авсан бэ?
      2. Байшинг барихад ямар материал хамгийн тохиромжтой байсан бэ?
      3. Өөр ямар ямар материал байшин барихад зохимжтой байж болох вэ? Тэдгээр материалуудын шинж чанаруудыг тодорхойл?
    Товч дүгнэлт
    1. Янз бүрийн материалууд шинж чанарын хувьд ялгаатай. Тус бүр хэрэглэвэл зохих зүйлс, болон нөхцөлтэй байдаг.

    2. Эрдэмтэд ямар төрлийн материал юу юунд ямар зориулалтаар хэрэглэж болохыг тодорхойлж өгөх маш чухал. Энэ нь инженерүүдэд шинэ зүйлс турших хэрэглээнд нэврүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой байдаг.
    Шалгах хуудас
    Тодорхойлж чадаж буй зүйлсийнхээ ард чагт тэмдэглэгээ хийгээрэй.

      1. Өөр өөр металлуудыг шинж чанараар нь ангилан таньж чадна.
      2. Байшин барихад тохиромжтой материалыг ялган таньж чадна.
    Чи мэдсэн үү?
    Графен хэмээх материал нь хүний гараар бүтсэн, олон гайхалтай чанаруудтай. Дэлхийн хамгийн бат бөх, цахилгаан дулаан дамжуулах системд ашиглагддаг бөгөөд бараг 100% гэрэлтдэг тунгалаг материал юм.

    7 хоног ҮНЭГҮЙ хэрэглэх дансаа одоо нээнэ үү!